top
logo


Зөвөлгөө, асуувал хариулья

 

 

 

 

 

Санал асуулга

Манай сайтын талаар
 

Зочдын тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр0
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард0
mod_vvisit_counterНийт хандалт720627

Таны IP: 54.87.134.127

Home
ЯВЦЫН МЭДЭЭ

СҮХБААТАР АЙМГИЙН ЯВЦЫН МЭДЭЭ

"Эрүүл хүүхэд" аяны үзлэгийн явцын тайланг ЭНДЭЭС үзнэ үү.

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ 7 ХОНОГИЙН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ

2012 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаарх үзлэгийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.

ТӨВ АЙМАГТ ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан “Эрүүл хүүхэд аян зохион байгуулах тухай” Монгол улсын Засгийн газрын 2012 оны 02 сарын 08-ны өдрийн 39-дүгээр тоот тогтоол, ЭМС –ын “Эрүүл хүүхэд” аяныг зохион байгуулах тухай 2012 оны 67 –р тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулах тухай А/135 дугаар захирамж гарч “Эрүүл хүүхэд” аяныг нэгдсэн удирдлага зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах, үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүн, “Эрүүл хүүхэд” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, удирдамжийг баталж, удирдах хорооны даргаар аймгийн засаг даргын орлогч П.Цэрэн, ажлын хэсгийн даргаар ЭМГ-ын дарга Л. Алтанцэцэг нарыг томилон аймгийн хэмжээнд аян хэрэгжиж эхлээд байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ЯВЦ

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 39 тоот тогтоол, Эрүүл Мэндийн сайдын 2012 оны 02 сарын 28-ны өдрийн 67 тоот тушаалыг үндэслэн Эрүүл Мэндийн Нэгдлийн даргын 2012 оны 03 сарын 19-ны өдрийн 52 тоот тушаалыг батлуулж гаргасан.
Тушаалд үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдхүүн, ЭМН-ийн үзлэг хийх багийн бүрэлдхүүн, үзлэг хийх хуваарь, ажлын төлөвлөгөө, хяналтын багийн бүрэлдхүүн, зөвлөх багийн бүрэлдхүүн, үзлэгийн хуудсыг баталж гаргалаа.
“Эрүүл хүүхэд “ аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх бэлтгэл ажлын хугацаанд :
  1. Баянзүрх дүүргиын Нийгмийн Хөгжлийн Хэлтэс хийх үйл ажиллагаагаа танилцуулан ажлын чиглэл, хамтарч ажиллах журмаа харилцан зөвшилцсөн .
  2. БЗД-ийн Статистик мэдээ мэдээлэлийн албанаас дүүргийн хэмжээнд байгаа 18 хүртэл насны хүүхдийн баталгаажсан тоог авч ЭМН-ийн статистик тоотой харьцуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах 90891 хүүхдийн тоог гаргаж, ЭМН-ийн даргаар баталгаажуулан гаргасан. Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа 28 ӨЭМТ-ийн 18 хүртэл насны хүүхдийн дэлгэрэнгүй судлагааг гаргуулж ЭМН-д 18 хүртэл насны хүүхдийн мэдээлэлийн санг бүрдүүлээд байна.
Монгол улсын засгийн газрын 39 дугаар тогтоолын дагуу орон даяар зохион байгуулж буй “Эрүүл хүүхэд” аяны нээлтийг 2012 оны 3-р сарын 19-ны 15.00 цагт Жаахан шарга ХЖТеатрт зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг дарга, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Сүхбаатар, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа, НЭМХ-ийн дарга М.Энхтуяа, БСГ-ын дарга Д.Сэнгэдорж, Хүүхдийн төлөө хэлтсийн дарга М.Туул нар оролцож, албан газар, байгууллага хамт олон, оюутан сурагчид идэвхитэй оролцон нийт 500 гаруй хүн оролцсон байна.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Аймгийн хэмжээнд “Эрүүл хүүхэд” аяны ажлыг зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг 2012 оны 3 дугаар сарын 15 цагт Хүүхдийн төлөө төвд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, НХХ-ийн дарга А.Адъяа, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Н.Оюунтуяа, Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж, БОЭТ-ийн захирал А.Эрдэнэтунгалаг, ХТТ-ийн дарга С.Санчир, МУ-ын хүний гавъяат эмч, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн процессор, Анагаах ухааны магистр Ч.Банзар нар болон иргэдийн төлөөлөл, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ ТАЙЛАН

ЭМЯ, ЭХЭМҮТ-тэй хамтран нийслэлд 16 сургагч багш бэлтгэн “Эрүүл хүүхэд” аяны үзлэг хийх аргачлалын дагуу хүүхэд,нарийн мэргэжил, өрхийн эмч нарыг сургалтанд хамруулсан хамрагдалт 89% байна. ЭМЯ-тай хамтран “Эрүүл хүүхэд” аяны нээлтийг Соёлын төв өргөөнд 2012 оны 3 дугаар сарын 19-нд зохион байгуулж, уг арга хэмжээнд 1162 эмч, багш нар оролцон, нийслэлийн 9 дүүрэгт аян нэг зэрэг амжилттай эхэлж, нээлтээр 303 хүүхэд үзлэгт хамрагдсан.
НЗД-ын 2012 оны 03 дугаар сарын 22 –ний А/202 тоот захирамжаар ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсэг 2012 оны 03 дугаар сарын 30-д хуралдаж нийслэлийн “Эрүүл хүүхэд” аяны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг тус тусын чиглэлээр цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцон. аяны үзлэгийг чанартай эрчимтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулан аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр үүрэг даалгавар өгсөн.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭМГ-С ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

Аймгийн хэмжээнд “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн арга хэмжээ явуулах удирдамж боловсруулан 3 сарын 19-ний 15 цагт Хүүхдийн төлөө төвийн их танхимд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д. Чандмана, Мандалговь хотын захирагч М.Баянсан, ЭМГазрын дарга Б.Үнэнцэцэг,
АЗДТГ-н НХХэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, БСГазрын дарга, Эмнэлэг ЭМТөвийн болон сургууль цэцэрлэгүүдийн дарга эрхлэгч нар, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сурагчдын төлөөлөл нийт 160-д хүн оролцлоо.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ ЯВЦЫН МЭДЭЭ

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ЭМГ, Ерөнхий боловсролын сургууль хамтран “Эрүүл хүүхэд аяны үзлэгийн явцыг эрчимжүүлэх, чанартай зохион байгуулах зорилгоор 2012 оны 04 сарын 06 өдөр Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 6 сургууль дээр нэгэн зэрэг 19 багийн 28 эмч, дунд мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үзлэгийн ажлыг зохион байгуулж, дараах нөхцлүүдийг бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн газар:

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯН ТОВЧ МЭДЭЭ

“Эрүүл хүүхэд” аянд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар үзлэгт 207,411(21.3%) хүүхэд хамрагдсан бөгөөд үзлэгт хамрагдсан хүүхдийн 131122 буюу 63,2 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илрээд байна.

Үзлэгт аймгуудаас нийт 117,801 хүүхэд хамрагдсан нь үзлэгт хамрагдвал зохих нийт хүүхдийн 20.3%-ийг эзэлж байна. Дорноговь аймаг үзвэл зохих хүүхдийн 45.9%, Дархан-Уул аймаг 40.1%, Сэлэнгэ аймаг 38.8%-ийг тус тус хамруулж аймгуудыг тэргүүлж байна. Улаанбаатар хотод үзлэгт 89,610 хүүхдийг үзсэн бөгөөд энэ нь хамрагдвал зохих бүртгэлтэй хүүхдийн 22.7 хувийг эзэлж байна. Нийслэлийн Багануур дүүрэг 32,0 хувьтай байна. Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн хамралт нэлээд доогуур байна.

  1. Аяныг хэрэгжүүлэх болсон хэрэгцээ.
    Монгол Улсын хүн ам 2010 оны байдлаар 2 780 700 хүрч, тэдний 36,1 хувь нь 18 хүртэл насны хүүхэд, 12,1 хувь нь 19-24 насны залуучууд байна. Хүн амын цэвэр өсөлт 1,7 хувь байна.
    Эрүүл мэндийн 2010 оны бүртгэл зүйн мэдээгээр 10,000 хүүхдэд ноогдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66,8 тохиолдож байна.
  2. Дэлгэрэнгүй
ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ

 

"Эрүүл хүүхэд” аяны нээлт 2012 оны 3-р сарын 19-нд орон даяар болно. Нийслэлд зохиогдох нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцоно. 13.00 цагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр 14.00 цагаас Вербист асрамжийн төв дээр очиж үзлэгийн явцтай танилцана. 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болох нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно.Өнөөдрийн байдлаар ЕБС-д 515 мянга гаруй хүүхэд, цэцэрлэгт 879 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. Сүүлийн үед цэрэг татлагт орж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ тэнцэхгүй, төрөх насны эмэгтэйчүүд архаг суурь өвчтэй гэсэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал их гарч байгаа учир өвчнийг нь бага залуугаас нь эмчлэн эдгээх хэрэгтэйг эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар онцолж байлаа. Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангилалаар явуулах бөгөөд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын багыг ажиллуулахаар бэлтгэжээ. Энэ аяны хүрээнд санхүүжилтын хувьд 18 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд байршуулжээ. Аяны эхний шат нь бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийх ажил 3-6-р сард хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Дашрамд дуулгахад сургууль цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд харъяа сумынхаа нэгдсэн болон өрхийн эмнэлэгийн үзлэгт хамргадах боломжтой гэнэ.

Дэлгэрэнгүй

 

 

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯН ЭХЭЛЛЭЭ

Аяны нээлт 2012 оны 3-р сарын 19 нд орон даяар нэгэн зэрэг болж, аяны үйл ажиллагаа эхэллээ. Аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар болон сургууль боловсролын газруудтайгаа хамтран аяны нээлтийн үйл ажиллагааг нийслэлд болж байгаа арга хэмжээтэй адил зохион байгуулалттайгаар хийж байгаа. Нийслэлд болж байгаа “Эрүүл хүүхэд” аяны нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцож, 13.00 цагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр, 14.00 цагаас Вербист асрамжийн төв дээр очиж үзлэгийн явцтай танилцаад 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болсон нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.

Дэлгэрэнгүй

 

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНД ЗОРИУЛСАН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ БОЛОВ

Mонгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 39 тоот тогтоолын дагуу аяны бэлтгэл ажил хийгдэж байна. Аяны нээлт 3-р сарын 19 нд орон даяар болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлын явцын талаар ЭМЯ, БСШУЯ хамтран 2012 оны 3-р сарын 15 нд Хэвлэлийн хурал хийв. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон аяны Ажлын албаны гишүүд оролцож, хэвлэл мэдээллийнхэнд Эрүүл хүүхэд аянтай холбоотой мэдээлэл хүргэж, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгөв. Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын

Дэлгэрэнгүй

 

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

“Эрүүл хүүхэд” аяны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх талаар сургалтыг 4 дүгээр сарын 9-өөс 11-ний өдрүүдэд ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд зохион байгуулав. Уг сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, програм хангамжийн ажилтнууд нийт 60 хүн оролцсон. Тэд “Эрүүл хүүүхэд-2012” мэдээллийн програм дээр ажиллаж, үзлэгт хамрагдсан хүүхдийн мэдээллийг мэдээллийн санд оруулж байна.

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 2012 оны 3-р сарын 12 нд Эрүүл хүүхэд аяны үеэр ажиллах эмч нарыг сургах сургагч багш бэлтгэх сургалт эхэллэ. Сургалтад 11 аймгийн 14 эмч, ЭХЭМҮТ-ийн 11 эмч, ЭМШУИС-ийн 2 багш, нийслэлийн дүүргийн хүүхдийн 14 эмч, хувийн хэвшлээс 1 эмч, нийт 45 эмч мэргэжилтэн оролцоно. Сургалтаар:

“Эрүүл хүүхэд” аяныг ямар зохион байгуулалтаар явуулах талаар үйл ажиллагааны нарийвчилсан бүтэц, схем, төлөвлөгөө зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхОрон нутагт үзлэг хийх эмч нарт сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх, хуваарилахХүүхдийн үзлэгийн маягтыг хэрхэн ашиглах талаар заавар өгч, дадлагажуулах ажлууд хийгдэнэ.

 

Дэлгэрэнгүй

 

ЭРҮҮЛ ХҮҮХЭД АЯНЫ ТАЛААР ДОНОР БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦОВ

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” 2012 онд эрүүл мэндийн салбарт хийж бүтээх 9 зорилт бүхий, тус бүр 9 багц, нийт 81 бүтээлч ажлын хүрээнд “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аян зохион явуулахаар бэлтгэл ажил эхэллээ. Аяны нээлтийг орон даяар хийж, эхний шатыг энэ оны 3-6-р сард явуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2012 оны 67 тоот тушаал гарч, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгоор ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн орлогч дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Түмэндэмбэрэл 2012 оны 3-р сарын 6 нд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллагч донор байгууллагуудын төлөөлөлтэй ЭМЯ дээр уулзаж, аяны үзэл санаа, зорилго, зорилтууд тулгарч байгаа асуудлууд, зохион явуулах бэлтгэлийг хангах Ажлын албаны боловсруулсан төлөвлөгөөг тэдэнд танилцуулан санал солилцов.       Дэлгэрэнгүй

 

bottom

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар 2011 он